Wednesday, April 27, 2011

Ноход сайн тэжээвэр амьтад байж чадах уу?

1 - Та гэр бүлдээ тэжээвэр амьтан нэмэхээр шийдэж байсан уу? Гэвч ямар тэжээвэр амьтан дээр вэ? Нохой бол хүний сайн найз гэсэн үг үнэхээр үнэн гэж бодож байна. Миний бодлоор ноход төгс гэрийн тэжээвэр амьтан болж чадна.
2 - Хамгийн түрүүнд ноход гайхалтай анд нөхөр байж чадна. Тэд үргэлж эзэндээ өөрсдийн сэтгэл хөдлөлөө сүүлээ хөдөлгөх, дээш үсрэх, сэтгэл татам үйлдлүүдээр харуулдаг. Тэд дүрсгүй бас маш үнэнч тул настай хүмүүс болон хүүхдүүдийн сайн найз байж чаддаг.
3 - Үүнээс гадна сургуультай ноход эзэндээ маш ашигтай. Нохойгоо өөрийн байр болон гэр бүлээ хамгаалахын тулд сургаж аюулгүйг мэдрэх маш хялбар. Тэд бас сохор хүмүүст хөтөч болон сургагддаг. Мөн ноход өглөөний сонин цуглуулахаас авахуулаад олон зүйлд сургагддаг.
4 - Нөгөө талаас нохой тэжээхэд маш их анхаарал халамж шаардагддаг. Тэднийг тэжээх, арчлах, салхилуулах бас эмчид үзүүлэх хэрэгтэй. Гэвч энэ нь тэдний үнэнч зан болон нөхөрсөг чанарынх нь хажууд маш бага төлбөр юм шүү.
5 - Эцэст нь хэлэхэд ноход тэд бүгд маш сайн тэжээвэр амьтад гэж би боддог. Өдөр тутмынхаа хэдхэн хоромыг нохойндоо зарцуулбал та амьдралыхаа хамгийн сайн найзыг мэдэх болно.

No comments:

Post a Comment