Tuesday, April 12, 2011

Unit-2, Ex-23
Лиза Смит бол Британий алдартай дуучин юм. Тууний инээмсэглэл олон улсын сэтгүүлийн нүүрэнд тавыгддаг мөн жил бүр дэлхийн өнцөг булан бүрт сая сая шүтэн бишрэгчиддээ зориулан аялан тоглолт хийдэг.
              Гэвч Ливэрпүүлын энэ залуу одын маань амьдрал огт өөр байжээ. Лиза ярихдаа "Найман жилийн өмнө би эцэг эх бас гурван ахтайгаа хамт жижигхэн байранд амьдардаг байсан. Тэнд үнэхээр жижигхэн давчуу байсан. Бидэнд хангалттай мөнгө байгаагүй учраас би амьдралаа залгуулахын тулд орон нутгийн эмнэлэгт цэвэрлэгчээр ажилладаг байлаа. Би хувцасаа комиссын дэлгүүрээс худалдан авдаг байв. Би шарсан төмс болон шоколад идэх их дуртай байсан учир нилээн махлаг байсан. Чөлөөт цагаараа их сургуулийн хоорд дуулах эсвэл далайн эргээр алхдаг байсан. Би клубд ордоггүй байлаа, учир нь тэд үнэхээр үнэтэй байсан. Би радио их сонсдог тэгээд бараг бүх дууны үгийг цээжилдэг байсан бөгөөд хүмүүс намайг үдэшлэгт дуулуулахаар хөлсөлдөг байсан. Найзуудад маань миний хоолой их таалагддаг байсан учир тэд намайг дуу бичлэгийн компани уруу бичлэгээ явуул гэж ятгадаг байлаа. Энэ л бүх зүйлийн эхлэл болсон юм. Гурван долоо хоногийн дараа компаниас над руу ярьснаар миний амьдрал эрс өөрчилөгдсөн". 
             Одоо Лиза бяцхан охин болон нөхрийн хамт Лондонгоос холгүй сайхан цэцэрлэгтэй том байшинд амьдардаг. Тэр одоо өмнөхөөсөө илүү туранхай болсон бөгөөд өөрийн загвар зохион бүтээгчийн хувцастай маш дэгжин харагддаг. Тэр биеийн галбираа хадгалахийн тулд тогтмол хоолны дэглэм барьж бас өдөр болгон заал уруу явдаг. Чөлөөт цагаараа тэр кино театр явах юмуу эсвэл үдэшлэгт очдог.
             Лизагийн Ливэрпүүл дэхь амьдрал нь өнөөдрийг хүртэл маш олон удаа өөрчлөгдсөн. Лиза хэлэхдээ: Миний бодлоор би өөрийн амьдралаа одоог хүртэл туулсандаа азтай. Энэ бодсон шиг амар биш байсан. Яагаад гэвэл надад өмнө нь байсан шиг хувийн зүйл байхгүй болсон. Би үнэхээр сайхан гэр бүл бас ирээдүйтэй байр суурьтай. Өөр юу надад хэрэгтэй гэж?

No comments:

Post a Comment